Wednesday 17 November 2010

Н.Жанцанноров Солонгос дахь монголчуудтай уулзана

Монгол Улсын Засгийн газар өнгөрсөн долдугаар сард "Зөгийн үүр” хөтөлбөр баталсан билээ. Гадаад улсад сурч, ажиллаж байгаа монгол иргэдээ эх оронд нь ирүүлэх, эрх зүй, эдийн засгийн таатай орчин бүрдүүлэх зорилготой уг хөтөлбөрийн танилцуулах уулзалт энэ сарын 20-28- нд БНСУ-д болох гэж байна.
Сөүл, Пусан, Сүвон, Улсан хотод болох уг арга хэмжээний үеэр "Эх орны хишиг”, "Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”, "Ажлын байр хөтөлбөр”-ийг тэнд суугаа монголчууддаа танилцуулах аж. Мөн энэ үеэр төрийн хошой соёрхолт хөгжмийн зохиолч Н.Жанцанноров илтгэл тавьж, уулзалт ярилцлага хийх юм билээ.
Тэрбээр "Монгол хүний бахархал”, "Монгол орны хөгжилд оруулах хувь хүний оролцоо” сэдвээр илтгэнэ.

No comments:

Post a Comment